Айлын гэрийг эвдэж сүйтгэсэн баавгайг буудаж, устгажээ

Айлын гэрийг эвдэж сүйтгэсэн баавгайг буудаж, устгажээ

Идэш тэжээлийн хомстлоос үүдэж хүрэн баавгай уулнаас бууж, хүн суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн үед Сэлэнгэ, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудад нэмэгдэж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, “Могойн гол” гэх газар түр оршин сууж байсан иргэд рүү аравдугаар сарын 03-ны өдөр баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хүрэн баавгай дахин айлын гэр, барааг эвдэж сүйтгэсэн хэрэг саяхан гарсан байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт суманд хүрэн баавгай айлын гэр рүү дайрч эвдэлж сүйтгэжээ. Тухайн үед гэрт хүн байгаагүй. Харин Батширээт сумын төвөөс иргэд тус газарт очиж баавгайг буудаж, устгасан байна.




Өнөөдөр луу өдөр

40 минутын өмнө