Хэнтийд айлын гэрээс 300 метрийн зайд баавгайн мөр үзэгджээ

Хэнтийд айлын гэрээс 300 метрийн зайд баавгайн мөр үзэгджээ

Өчигдөр /2019.10.25/ Хэнтий аймагт айлын гэрээс 300 метрийн зайд баавгайн мөр цасан дээр үлджээ. Ард иргэд уг мөрийг баримтжуулан авч баавгайн хөнөөл ойр байгааг иргэдэд сануулаад, шөнө бүр айж, айдастай амьдарч буйгаа илэрхийлжээ.

Мөн энэ сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч эвдэлсэн тул сумын төвөөс хүмүүс хүмүүс очиж уг баавгай буудаж устгасан байдаг.




Өнөөдөр морь өдөр

23 минутын өмнө