"Далан давхар"-ын оршуулгын газар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажил эхэллээ

"Далан давхар"-ын оршуулгын газар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажил эхэллээ

Далд оршуулгын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Нью Семетри ХХК Бурхан бологсдыг дурсах өдөр 2022 өдөрлөгийг Самбалхүндэв буюу Монголчуудын хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газарт 9-р сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Нью Семетри ХХК-ийн хувьд 2022-2025 оны хооронд Төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй 70 давхрын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

2022 онд зохион байгуулагдаж байгаа Бурхан бологсдыг дурсах өдрийг Самбалхүндэвийн оршуулгын газарт зохион байгуулж байгаа учир нь тус оршуулгын газарт нутаглуулсан бурхан болоочдыг дурсан хүндэтгэх тэдгээрийн ар гэр, төрөл төрөгсөд бурхан болоочийнхоо хойдын буянд буян үйлдэж зулзаган мод тарих, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах төслийн үйл явцыг олон нийтэд танилцуулах ажээ. Энэхүү арга хэмжээгээр уг төслийн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа юм байна. Нийт талбайн 80 орчим хувьд ногоон байгууламжийн ажил хийгдэх бөгөөд 40 гаруй мянган мод, бут төлөвлөгөөний дагуу тарихаар төлөвлөжээ.