"Нисэх буудал дээр цэрэг татлага, армийн ямар ч ажилтан байхгүй. Бүх зорчигч Улаанбаатарт саадгүй очиж байгаа" гэжээ

"Нисэх буудал дээр цэрэг татлага, армийн ямар ч ажилтан байхгүй. Бүх зорчигч Улаанбаатарт саадгүй очиж байгаа" гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 21-нд хэсэгчилсэн дайчилгаа зарласан билээ. Үүнээс хойш манай улсад ирэх ОХУ-ын иргэдийн тоо эрс өссөн.

Үүнтэй холбоотойгоор "Хүннү эйр" компани Улаан-Үд, Улаанбаатарын хооронд тогтмол болон нэмэлт нислэгүүд үйлдэж байгаа юм. Улаан-Үдийн нисэх буудалд цэрэг татлагын комиссын ажилтнууд жижүүрлэж, цэргийн насны эрчүүдийг хил гаргахгүй байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татааж буй.

Тэгвэл Хүннү эйр компаниас телеграм сувгаараа дамжуулан Монголыг зорих гэж байгаа орос иргэдэд хандан “Нисэх буудал дээр цэрэг татлага, армийн ямар ч ажилтан байхгүй гэдгийг мэдэгдье. Билет авсан бүх зорчигч Улаанбаатарт саадгүй очиж байгаа. Харин тасалбараа буцаах хүсэлтэй зорчигчид хэд хоногийн өмнө хүсэлт гаргах шаардлагатайг анхааруулъя. Тасалбар хүссэн дараалал маш их байна” гэдгийг мэдэгджээ.