Д.Есүйдарь: Тэжээвэр амьтан хайрласан үйлдлээрээ дамжуулж нийгэмд эерэг хандлага түгээж чадсандаа баяртай байна

Д.Есүйдарь: Тэжээвэр амьтан хайрласан үйлдлээрээ дамжуулж нийгэмд эерэг хандлага түгээж чадсандаа баяртай байна

Сүүлийн жилүүдэд орон гэртээ амьтан тэжээх иргэдийн тоо нэмэгдсэн. Энэ хэрээр нийгэмд шинэ харилцаа бий болж түүнийг зохицуулах шаардлага гараад буй. Тиймээс “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд боловсруулж Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ болсон.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “d.parliament.mn хаягаас “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” хамгийн их уншигдсан” гэж мэдэгдсэн. Үнэхээр амьтныг гэртээ тэжээхдээ юунд анхаарах ёстой, эрүүл мэнд, ахуй байдал нь хэрхэн санаа тавих ёстой, нийгмийн харилцаанд оруулахдаа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд юунд анхаарах, ялгадас зэргийг хэрхэн цэвэрлэх зэргийг нэг бүрчлэн тус хуулинд тодорхой заасан байгаа юм. Иймээс өнгөрсөн долоо хоногт автомашингүй өдрөөр өөрийн тэжээвэр нохойгоо сундлан суулгаж явсан үйлдэл нь олны хайрыг татсан Д.Есүйдарь охиныг бид Social ID буландаа онцлон тус хуулийн талаарх санал бодлыг сонсож товчхон ярилцлаа.

ВИДЕО: