Өнөөдөр /2022.09.27/ Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол тус улсын нийслэл Токио хотод болж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа юм. Учир нь Шинзо Абэ Японы Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад элэгтэй, дотно харилцдаг нэгэн байсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг ажиллаж байх үед манай улсад олон удаа айлчилсан нэгэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шинзо Абэгийн оршуулах ёслолд зориулж, “Бидний нүд таныг дахин үл харах ч, бидний зүрх таныг хэзээ ч үл мартана. Амгалан нойрсоорой, Анд минь” хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ.
Japan honors ABE SHINZO with state funeral. Абэ Шинзо, Япон, Төрийн оршуулга?
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) September 27, 2022
Бидний нүд Таныг дахин үл харах ч, бидний зүрх Таныг хэзээ ч үл мартана. Амгалан нойрсоорой, АНД минь.
Rest in peace му FRIEND. Our eyes will never see You again, but our hearts never will forget You. pic.twitter.com/kpSzrmAuUD