СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцос зоориноос олджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцос зоориноос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зооринд хүний цогцос байна гэх дуудлагыг есдүгээр сарын 27-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг байсныг 40 минут ажиллаж гарган авч нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.