2023 ОНЫ ТӨСӨВ: Нийт хүүхдийн 91 хувьд нь 100 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно

2023 ОНЫ ТӨСӨВ: Нийт хүүхдийн 91 хувьд нь 100 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2022.09.28/ хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгоно. Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна.

Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон. ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна" гэсэн юм.

ҮЗЭХ




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө