Архангай аймгийн 14 суманд Дэлхийн банкнаас 504 сая төгрөгийн урамшууллыг өгөхөөр болжээ

Архангай аймгийн 14 суманд Дэлхийн банкнаас 504 сая төгрөгийн урамшууллыг өгөхөөр болжээ

Сангийн яамны хэрэгжүүлдэг "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд ОНХС-гийн 2022 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 14 сум 504 сая төгрөгийн урамшууллыг дэлхийн банкнаас авах болзол хангажээ.

Уг төслийн хүрээнд 2016 оноос эхлэн жил бүр 330 сумын Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-гийн үйл ажиллагааг үнэлж "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ" /ЖГҮ/-ний 2022 оны дүн эцэслэн гаргаж шалгаруулдаг. Тэгвэл энэ жил /2022/-ийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны жилийн гүйцэтгэлийн үр дүнгээр Архангай аймгийн 14 сум урамшуулал авахаар болжээ.

Тухайлбал, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Эрдэнэбулган сумд 81-89 хувьтай үнэлэгдэж, 30 хувийн урамшуулал, Цахир, Тариат, Хангай, Хайрхан, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Жаргалант, Булган, Өндөр-Улаан сумд 66-77 хувьтай үнэлэгдэж, 25 хувийн урамшуулал авах нөхцөлийг хангаад байна.