Монголын Иргэний агаарын тээвэр компани карго тээврийн онгоцтой болж анхны нислэгээ Солонгос-Монголын чиглэлд хийсэн байна. Манай улс карго онгоцтой болсон нь олон улсаас ачаа тээврийг хурдан шуурхай авах нөхцөл бүрдэж байна.
Тухайлбал, тээврийн ложистикийн нөхцөл байдалдаа тааруулан зөвхөн БНХАУ-аас жимс, жимсгэнэ, ногоо авчирч хэрэглэдэг байсан бол карго онгоцтой болсноор Узбекистан, Киргизстанаас мөн жимс худалдан авч төрөлжүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ бол ганцхан жишээ бөгөөд олон улсаас бараа, бүтээгдэхүүн авах нөхцөл ийнхүү бүрдэж байна.