"Бүргэдийн баяр" энэ амралтын өдрүүдэд болно

"Бүргэдийн баяр" энэ амралтын өдрүүдэд болно

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой өдөрлөгийн нэг болох  "Бүргэдийн баяр"-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт 10 дугаар сарын 1, 2-ны өдөр 23 дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.

Уг аялал жуулчлалын үйл ажиллагаанд тус аймгийн 13 сумаас 100 орчим бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа сорин өрсөлдөх аж. Мөн энэ үеэр казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх /тенге илу/, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/ тэмцээн болон урианхай сурын харваа, тэмээний уралдааныг давхар явуулна гэж Монголын бүргэдчид холбооноос мэдээллээ. 




“BONUS BOOST” BSB-д

15 цагийн өмнө