"iloft" баараар үйлчлүүлсэн иргэнийг зохион байгуулагч, хамгаалагч нар бүлэглэн зодож хүнд гэмтээжээ

"iloft" баараар үйлчлүүлсэн иргэнийг зохион байгуулагч, хамгаалагч нар бүлэглэн зодож хүнд гэмтээжээ

Сүхбаатар дүүрэгт байрлах "Iloft" баараар үйлчлүүлсэн иргэнийг тус газрын зохион байгуулагч, хамгаалагч нар бүлэглэн зодож гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ сарын 15-ны шөнө "Iloft"  баараар үйлчлүүлж байсан иргэнийг ямар нэг зөрчил гаргаагүй байхад нь тус газрын зохион байгуулагч камергүй газар дуудан оруулж хамгаалагчдын хамт буюу 5-6-уулаа бүлэглэн тодорхойгүй шалтгаанаар зоджээ. Улмаар зодуулсан иргэн ухаан алдсан мэт жүжиглэх үед хамгаалагчид баарнаас гарган орхисон байна.

Хохирогч өөрөө тусламж дуудаж ГССҮТ-д нурууны гурван яс хугарсан гэмтэлтэй хүргэгджээ. Хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Харин үйлчлүүлэгчээ зодсон гэх баарны зохион байгуулагч Цагдаагийн байгууллагад "өндрөөс унасан байж болзошгүй иргэн ухаан алдан унасан байхыг гаргасан" гэж мэдүүлжээ.