Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Ө.Батзулын начин цолыг мялааж хоёр өрөө байраар шагнав

Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Ө.Батзулын начин цолыг мялааж хоёр өрөө байраар шагнав

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, өнөө жилийн ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртсэн Өлзийсайханы Батзулын цолны мялаалга наадам өнөөдөр болж байна.

Мялаалга наадмын үеэр Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Ө.Батзулын начин цолыг мялааж  нь Улаанбаатар хотод байрлалтай хоёр өрөө орон сууцаар шагналаа. Мөн аймгийн Бөхийн холбооноос нийт бөхчүүдийн сэтгэлийн мялаалга болох "приус 30" маркийн авто машиныг гардуулжээ.

Ташрамд өгүүлэхэд, isee.mn мэдээллийн сайд Б.Батзулыг начин цол хүртсэний дараа "Сошиал ID" буландаа урьж ярилцаж байсан билээ. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.