Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 706 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 530 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь хохирсон байна. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 7 хүүхэд гэмтсэний 5 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.