Өнгөрөгч шөнө /2022.10.29-30/ БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт маш олон хүн цугласны улмаас 151 хүн амиа алдаж, олон арван хүн эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг болоод байна.
Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын ард түмэнд хандаж, эмгэнэл илэрхийлжээ.
Тэрбээр, “Монгол улсынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын ард түмэнд, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ үед гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн олон хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсч байна. Энэхүү эмгэнэлт цаг үед Монгол улс БНСУ-тай хамт байх болно” гэжээ.