Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ажилтнууд галаас дөрвөн хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ажилтнууд галаас дөрвөн хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ажилтнууд галаас дөрвөн хүүхдийн амь аварчээ.
 
Тодруулбал, Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар ажил үүргээ гүйцэтгэж явахад Баянзүрх дүүргийн 21 хороо Дарь-Эхэд айлын тооноор гал дүрэлзэн асаж байхад хашаа даван орж галаас дөрвөн хүүхдийн амь насыг авран хамгаалжээ.