Ч.Мөнхбаяр: Монгол Улсад ТЭЗҮ буюу төслийн эдийн засгийн үр ашгийг баталгаажуулдаг субъект байхгүй

Ч.Мөнхбаяр: Монгол Улсад ТЭЗҮ буюу төслийн эдийн засгийн үр ашгийг баталгаажуулдаг субъект байхгүй

Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол өнөөдөр /2023.01.16/ болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Энхбаяр "Монгол мах экспо ХК-д олгосон зээлтэй холбоотой асуудлаар тухайн үед Хөгжлийн банкны зээлийн газрын захирал байсан Ч.Мөнхбаяр, мэргэжилтэн н.Солонго нараас асуух асуулт байна. Монголд мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ-г боловсруулсан боловч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй байсан нь Барилгын тухай хуулийн 25.4-т зааснаар магадлал хийлгээгүй болон барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заасан тул эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэх шаардлагатай байсан боловч, магадлал хийлгээгүй үед ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл гарч улмаар зээлийн гэрээг байгуулсан нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10-ын 1.3-т заасныг хангаагүй байна гэдэг дүгнэлт гарсан байна. Энэ асуудалд ямар тайлбар байна вэ?

Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр "Монгол Улсад ТЭЗҮ буюу төслийн эдийн засгийн үр ашгийг баталгаажуулдаг субъект бараг байдаггүй. Өөрөөр хэлбэл Уул уурхайн яам нь дээр уул уурхайн компанийн ТЭЗҮ-г уулын ажлын төлөвлөгөө, эрдэмтэн нарийн бичгийн зөвлөл зэргээр баталгаажуулан нийлүүлж байгаад Уул уурхайн яам нь дээр нэг баталж байгаа юм. Монгол мах экспо ХК-ийн хувьд ТЭЗҮ-г баталдаг субъект гэж байхгүй. Өөрөөр хэлбэл махны төслийг УУЯ-ны жишгээр ХААХҮЯ батлах ёстой. Гэвч ХААХҮЯ баталдаггүй. Харилцагч буюу зээлдэгч өөрөө ТЭЗҮ-гээ батлуулж бидэнд авч ирж өгнө. Бид түүн дээр нь судалгаа хийж, зээл олгож байгаа. Харин барилга дээр магадлал гардаг. Энэ компанийн магадлал хийх шийдвэр нь гараагүй байна гэдгийг бид шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст нь танилцуулж байсан. Ийм учраас шийдвэрийн нэг нөхцөл нь барилгын ажил дээр магадлал хийлгэж ир. Дараа нь зээлийг нь гарга гэсэн чиглэл гарч байсан. Үүний дагуу тухайн ААН магадлал хийлгэж ирсэн. Үүний дараа зээлийн гүйлгээ хийгдсэн.

ВИДЕО: