“Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төслөөр авсан 31,9 тэрбум төгрөгийн зээл өөр зүйлд зарцуулагдсан эсэхэд ХАРИУЛТ өгөв

“Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төслөөр авсан 31,9 тэрбум төгрөгийн зээл өөр зүйлд зарцуулагдсан эсэхэд ХАРИУЛТ өгөв

Монгол улсын хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол өнөөдөр /2023.01.16/ болж байна.

Тус үеэр “Монгол мах экспо” ХХК-ийн “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төслөөр авсан 31,9 тэрбум төгрөгийн зээл 100 хувь төслөөс өөр зүйлд зарцуулагдсан уу гэх асуултад тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг тайлбар хийлээ.

“Монгол мах экспо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг, “Монгол мах экспо” ХХК нь 2001 оноос мах экспортын зориулалтай үүсгэн байгуулагдсан. Хятадын засгийн газраас 2009 онд 018 тоот шулсан мах экспортод гаргах квотыг “Дорнын говь”, “Монгол мах экспо” ХХК-д олгосон байдаг. Түүнээс хойш Хятад, Иран, Орос зэрэг орнууд руу мах экспортолж ирсэн. Үргэлжлүүлэн 2015 оноос уг төслийг бичиж эхэлсэн бөгөөд төсөлд дотоодын гурван компани зөвшөөрөл авсан юм. Тухайн ондоо зөвшөөрөл хөөцөлдөж эхлэхэд Хөгжлийн банканд хориод жил ажилласан тоног төхөөрөмжөө үзүүлсэн, шалгуулсан ба ямар байдалтай байсан, ямар нөхцөлтэй болгох гэж буй, яагаад дахин хөрөнгө оруулалт хийх болсон шалтгааныг тайлбарлаж хорь гаран удаа очиж танилцуулсан байдаг. Ингээд 2017 онд анхны зээл олголт олгогдсон. “Монгол мах экспо” ХХК нь Капитал банканд данстай байсан, уг данс дахь 21 тэрбумыг хамаарал бүхий этгээд гэсэн үндэслэлээр зарцуулж болохгүй байсан. Тухайн үеийн Монгол банкны ерөнхийлөгч Баярсайхан манай зээлийг дээрх үндэслэлээр зогсоосон. Бид гадаад, дотоодод гэрээ хэлэлцээр маш их зүйлийг хийсэн. Үргэлжлүүлэн уг асуудлыг ярьж явсан, сүүлийнх нь зээлийг 2018 онд хоёр тасалж авсан. Монгол махны ихэнх нь хаягдаж эхэлсэн гэдэс дотор, дотор өөх, шийр, толгой гэх мэтийг дулааны аргаар боловсруулах гэж дотоодын үйлдвэрлэл хийж эхэлсэн. Гэвч нийслэл хот руу амьд мал оруулахгүй гэсэн захирамж нийслэлээс гарч дотоодын үйлдвэрүүд хүнд байдалд орсон. Бүх аймаг болгоны үүдэнд Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрүүд бий болж, махыг экспортод гаргаж эхэлснээс хойш малын мах үнэ цэнтэй болсон. Үнэ цэнтэй болохын хирээр залуучууд хот руу төвлөрөх нь багассан, хөдөө мал маллах, хотын түгжрэл саармагжих бизнес орчин бий болгож махны экспортоор валютыг оруулж ирсэн. Монгол мах экспо компанийн экспортод гаргасан мэдүүлгийг харж болно. Тогтмол 2015 оноос хойш 5000 гаруй тонн мах экспортоор гаргасан байдаг” гэв.

М.Ариунаа