Хялгасан хорхойн туулга эм 48 цагийн дотор коронавирусийн эсийг устгаж байгааг нотолжээ

Хялгасан хорхойн туулга эм 48 цагийн дотор коронавирусийн эсийг устгаж байгааг нотолжээ

БНХАУ-д коронавирусийн халдвар бүртгэгдлээ хэмээн албан ёсоор мэдэгдсэнээс хойш 93 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн олон улсын эрдэмтэд вирусийн эсрэг үр дүнтэй вакцин, эм бэлдмэлийг гарган авахаар техник, технологи, анагаах ухааны дэвшлээрээ өрсөлдсөөр байна.

Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд БНСУ-ын эрдэмтэд чацаргана жимсэнд агуулагддаг олон тооны "лактобациллус гассери" буюу сүүн хүчлийн ашигтай  бактери нь коронавирусийг мутацид оруулдаг пурин хэмээх химийн нэгдлийн идэвхтэй байдлыг дарангуйлж байгааг тогтоосон талаараа мэдэгдэж байсан. Мөн БНХАУ-ын эрдэмтэд “ДОХ” болон коронавирусийн уургийн идэвхжлийн төсөөтэй бүтцийг ажиглан судалгаа хийж байсан билээ. Тэгвэл Австралийн Монаш Их Сургуулийн Биологийн нээлтийн хүрээлэнгийн доктор нэгэн сонирхолтой судалгааг хийжээ.

Тэрээр хялгасан хорхойн туулга эм болох “Ивэрмэгтин” (Ivermectin) коронавирусийг 48 цагийн дотор устгаж байгааг туршилтаар баталсан байна. Ивэрмэгтин (Ivermectin) нь АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA)-аас баталгаажсан, албан ёсоор зөвшөөрөгдөн хялгасан хорхойн туулга эм юм. Туршилтаар шинэ төрлийн коронавирусийг уг эм нь эсийн түвшинд устаж байсныг тогтоожээ.

Тодруулбал тус хүрээлэнгийн доктор Кайли Вагстафф коронавирусийн үржүүлсэн эсэд эмийг туршихад 48 цагийн дотор вирусийн бүх генийн эс устсан байна.

Доктор Вагстафф хэлэхдээ "Хялгасан хорхойн туулгыг нэг удаа  туршихад, 24 цагийн дараа коронавирусийн RNA-ийн /РНХ нь ДНХ-ээс генетикийн мэдээллийг уургуудад хөрвүүлэх процесст хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг/ нэлээдгүй хэсэг нь үхэжсэн ба 48 цаг өнгөрөхөд бүхэлдээ устаж алга болсон" гэжээ.  

Гэхдээ энэ нь зөвхөн үржүүлсэн эс дээр хийсэн туршилт бөгөөд цаашид халдвараар өвчилсөн хүн дээр туршилт хийх хэрэгтэйг Вагстафф мэдэгджээ.

Түүнчлэн "Ивэрмэгтин” нь хялгасан хорхойн туулга эмээр зөвшөөрөгдсөн бөгөөд ДОХ, чичрэг өвчин, томуу, зика вирус зэрэг олон төрлийн вирусийн эсрэг үр дүнтэй болохыг уг туршилтаар нотолсон байна. Одоогоор хялгасан хорхойн туулга эм нь коронавируст нөлөөлөх эмнэл зүйг урьдчилан хэлэх боломжгүй байгаа ч цаашид халдвараар өвчилсөн хүн дээр туршиж байж, практик үр дүн нь мэдэгдэх аж. 

Эх сурвалж: Science Daily, Pharmaceutical-technology, Monashedu