Б.Баатархүү: Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлсэн

2021-03-01 15:14

Б.Баатархүү: Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлсэн

Өчигдөр цахим орчинд дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ тавьсан нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж, шүүмжлэлд өртсөн юм. Энэ үеэр эхнэр Т.Ананда өмнө нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа ам нээсэн.

Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 21:30 минутын үед цагдаагийн байгууллагад Т.Дэлгэрмөрөн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч, бүртгэн холбогдох шалгалтын ажиллагааг явууулж байна” гэж мэдээллээ.

2021-03-01 14:45

Т.Ананда: Сэтгэл зүйн хувьд хэцүү байна

Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд өчигдөр /2021.02.28/ нийтэлсэн нь иргэдийн шүүмжлэлд өртсөн юм.

Учир нь зарим иргэд тэдний бичлэгийг бага насны хүүхдүүд үзэж байж болзошгүй гэдгийг сануулж байсан бол, зарим нь дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй үйлдлийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж байв. 

Харин тус бичлэгийн үеэрээ иргэн Т.Ананд "олон удаагийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, тэсч, тэвчиж ирсэн талаараа өгүүлж. Монгол эмэгтэйчүүд хүчирхийлэл дунд амьдарсаар байдаг бол би тэгэх хүн биш” хэмээн өгүүлсэн юм. 

Иймд бид иргэн Т.Анантай холбогдож, удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх, мөн тус асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа зэргийг тодруулахад, тэрээр "сэтгэл зүйн хувьд хэцүү байна" хэмээгээд "дараа байр сууриа илэрхийлэхэд нээлттэй" гэсэн хариултыг бидэнд өгсөн юм. Иймд бид Т.Ананда бүсгүй гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, хууль бус үйлдлийг золиос болсон байж болзошгүй хэмээн үзэж, хууль хяналтын байгууллага энэхүү асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэдгийг сануулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.