Цэргийн аав: Бичлэгт хүүгийн минь нүүр царай нь гарч, нэр хүндийг нь сэвтүүлж байгаад эмзэглэж байна

Цэргийн аав: Бичлэгт хүүгийн минь нүүр царай нь гарч, нэр хүндийг нь сэвтүүлж байгаад эмзэглэж байна

Өнгөрсөн баасан гарагт/2021.02.26/ Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгнээ дарамталж, дэглэж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олны шүүмжлэлийг нэлээдгүй төрүүлсэн. 

Тэгвэл тус бичлэгт гарсан “дэглүүлж” буй цэргийн аав “Өнгөрсөн баасан гарагт ажил дээрээ ээлжтэй байтал таньдаг хүн маань над руу залгаж, бичлэгийн явуулсан. Би бичлэгийг үзээд тухайн өдөр л болсон асуудал гэж ойлгосон.  Тэгтэл бүр есдүгээр сард болсон юм байна лээ. Дараа нь Жанжин штабаас эхнэр рүү ярьж болсон явдлыг хэлээд уучлалт гуйсан гэсэн. Маргааш нь би ажлаасаа буугаад хүүтэйгээ очиж уулзсан. Хүү маань “одоо янз бүрийн асуудал байхгүй. Би цэргийн албаа бүтэн хаагаад халагдмаар байна” гэж хэлсэн. Хүүгийн сэтгэл санаа харьцангуй гайгүй байсан. Хамгийн гол нь бичлэгт хүүгийн минь нүүр, царай нь гарч, нэр хүндийг нь сэвтүүлж байгаад эмзэглэж байна. Хал цэргүүдийг олж, хууль хяналтын байгууллагынхан арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Бичлэг ямар замаар алдагдсан талаар ангийн захирагч хэлэхдээ “Танай хүүхдүүд бол олон нийтийн сүлжээнд тавиагүй. Харин хал цэргүүд гар утсан дээрээ бичлэгээ хадгалж байгаад алдсан байна” гэж хэлсэн” гэв.