“Петролеум” түлшний үйлдвэрийн агуулахад гал гарчээ

“Петролеум” түлшний үйлдвэрийн агуулахад гал гарчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт “Петролеум” түлшний үйлдвэрийн агуулахад Гал гарч байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 05:57 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 06:05 цагт очиж тус үйлдвэрийн түлш боловсруулах дамжлаг шатаж байсан бөгөөд одоогоор тус галыг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.