Ж.Эрдэнэбатад хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэр гаргав

Ж.Эрдэнэбатад хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэр гаргав

Өнөөдөр 10:00 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хорих ангиас суллагдах хүсэлтийг дахин хэлэлцлээ.

Ингээд шүүхээс Ж.Эрдэнэбатад хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ангиас суллах шийдвэрийг гаргасан байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хянаж хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэлэлцээд “Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорьж, шалгах шийдвэр” гаргаад байсан билээ.