Яармагийн замд осол гарч, нэг хүн амиа алджээ

Яармагийн замд осол гарч, нэг хүн амиа алджээ

Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан нас барсан хэрэг гарчээ.

Осол болсон дуудлагыг 03.03-ны өдрийн 04:34 цагт онцгой байдплын газар хүлээн авсан байна. Ингээд нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 04:44 цагт очиход иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөсөн байжээ.  Алба хаагчид “Приус-11” загварын автомашинд байсан иргэн Н/42 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 45 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн бөгөөд мөн иргэн С /35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар




Өнөөдөр гахай өдөр

45 минутын өмнө