ШӨХТГ-аас “Аав зарна” гэх зарыг нийтэлсэн этгээдүүдэд Зөрчлийн хэрэг нээж, шалгахаар болжээ

ШӨХТГ-аас “Аав зарна” гэх зарыг нийтэлсэн этгээдүүдэд Зөрчлийн хэрэг нээж, шалгахаар болжээ

Олон нийтийн сүлжээнд өнгөрөгч өдрүүдэд “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн утгатай зар мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг цочирдуулсан. Тус мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албан хаагчид шалгахад тухайн этгээдүүд “Кино контент хийхээр уг зарыг байршуулсан” гэж мэдүүлэг, тайлбар өгөөд байсан.

Тэгвэл Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөөх газраас уг зарыг тавьсан этгээдүүдэд зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ. Тодруулбал, тухайн иргэдийг “Зар сурталчилгааны хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө