Малдаа явахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Малдаа явахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болжээ.

Ар гэрийнхэн нь түүнийг алга болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 02:25 цагт холбогдох албаныханд мэдэгдсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:40 цагаас эхлэн зохион байгуулж байна.