Талийгаач 26 дугаар хороонд тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаж байжээ

2021-03-19 13:40

Талийгаач 26 дугаар хороонд тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаж байжээ

Хязгаарлалт тогтоогоод буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Элизабет хотхоны 220 дугаар байрны 12 давхраас иргэн унаж амиа алдсан хэрэг гарсан. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч нь 30 гаруй насны эмэгтэй бөгөөд тус хороонд гэнэт хязгаарлалт тогтоосныг эсэргүүцсэн уржигдарийн /2021.03.17/ жагсаалд  оролцсон гэх мэдээлэл байна. Тус хорооллын 30 гаруй мянган иргэн хязгаарлалтыг эсэргүүцэж өнөөдөр ч жагсаж байгаа юм.  Мөн Шадар сайд С.Амарсайхан тус хороонд өнөөдөр ажиллах юм байна. 26 дугаар хороонд тогтоосон хязгаарлалт энэ сарын 21-ны өдрийн 23:00 цагт дуусах юм. 

2021-03-19 12:56

Хязгаарлалт тогтоосон 26 дугаар хорооны Элизабет хотхоны 12 давхраас хүн унаж амь насаа алдлаа

Энэ сарын 17-ны өдрөөс /2021.03.17/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлалт тогтоосон. Хязгаарлалт энэ сарын 21-ны өдрийн 23:00 цагт дуусах юм. Тэгвэл тус хорооны Элизабет хотхоны 220 дугаар байрны 12 давхраас иргэн унаж амиа алдсан хэрэг дөнгөж сая гарлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор хэргийн газарт цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилчид ажиллаж байгаа аж. Иргэнийг түлхсэн уу, ямар шалтгаанаар унаж амиа алдсан гэдгийг цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.