Б.Баатархүү: Өндрөөс унаж нас барсан эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна

Б.Баатархүү: Өндрөөс унаж нас барсан эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элизабет” хотхоноос хүн унаж нас барсантай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр 12 цаг 30 минутын үед цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 26-р хорооны Элизабет хотхоноос өндрөөс хүн унаж нас барлаа" гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Амь хохирогч тус байранд оршин суудаг 39 настай С гэх эмэгтэй болох нь тогтоогдсон. Амь хохирогч гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэсэн мэдээллийн дагуу нөхөр болох Б-г саатуулан, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна" гэв.