Ж.Амгалан: Өнөөдөртөө багтааж 26-р хорооны хөл хориог цуцлах захирамж гаргана

Ж.Амгалан: Өнөөдөртөө багтааж 26-р хорооны хөл хориог цуцлах захирамж гаргана

Энэ сарын 17-ны өдрөөс /2021.03.17/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлалт тогтоосон. Хязгаарлалт энэ сарын 21-ны өдрийн 23:00 цагт дуусах юм. Тэгвэл тус хорооны “Элизабет” хотхоны 220 дугаар байрны 12 давхраас нэгэн иргэн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд тус хорооны иргэд хөл хориогоо цуцлахыг шаардаж байгаа юм.

Тэгвэл дөнгөж сая хэргийн газарт УОК-ийн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан очиж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсож ажиллалаа. Үүнтэй холбогдуулан тус хороонд тогтоогоод байгаа хөл хориог өнөөдөртөө багтаж цуцлах захирамж гаргана гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч нь 30 гаруй насны эмэгтэй бөгөөд тус хороонд гэнэт хязгаарлалт тогтоосныг эсэргүүцсэн уржигдарийн /2021.03.17/ жагсаалд  оролцсон гэх мэдээлэл байна. Тус хорооллын 30 гаруй мянган иргэн хязгаарлалтыг эсэргүүцэж өнөөдөр ч жагсаж байгаа юм.  Мөн Шадар сайд С.Амарсайхан тус хороонд өнөөдөр ажиллана гэсэн мэдээлэл байна.