"Хөл нүцгэн жагссан эмэгтэй"-н хүүхдүүдийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сард болно

"Хөл нүцгэн жагссан эмэгтэй"-н хүүхдүүдийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сард болно

Энэ сарын 15-ны өдөр А.Цэрэнпил гэх эмэгтэй өөрийн хүүхдүүдэд нь хилс хэргээр ял оноож хорьсон хэмээн Төрийн ордныг хөл нүцгэн тойрч, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт “Шүүхээс ял шийтгэгдсэн хоёр хүүхдээ хилс хэрэгт гүтгэгдсэн” гэх асуудлаар албан бичиг өгсөн юм.

Тус эмэгтэйн хүүхдүүд болох Б.А, И.А нар Эрүүгийн хуулийн 11.6.2; 12.1.2.1; 12.1.2.7; 12.1.2.6; 12.5.2.1; 13.1.3.1; 17.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 20 жилийн ял оноосон бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлангаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг АШШ-р дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Тэгвэл тэдний давж заалдах шатны шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 2-нд товлогджээ.