ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Өчигдөр орой ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Баттөрийг томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүүг чөлөөлж оронд нь дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзулыг томилсон бөгөөд түүний оронд Э.Тэмүүлэнг томилоод байсан ч тэрээр өчигдөр орой ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Одоогоор дэд захирлын томилогоог хийгээгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ долоо хоногт ХӨСҮТ-д ажилладаг нэгэн сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгсөн асуудлыг Шадар сайд ил болгож, олон нийтийн анхаарлыг татаад байсан. Одоогоор тус асуудлыг шалгаж, холбогдох хүмүүсийг дуудан байцааж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн юм. Тиймээс тус асуудлаас үүдэн ХӨСҮТ-ийн удирдлагууд өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа гэх албан бус мэдээлэл байна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө