PCR шинжилгээ хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар ХӨСҮТ-ийн сувилагчийг шалгаж байна

PCR шинжилгээ хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар ХӨСҮТ-ийн сувилагчийг шалгаж байна

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн сувилагч PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, улмаар халдвар нийслэлээс орон нутаг руу зөөвөрлөгдөн тархах эрсдэл үүссэн гэх мэдээллийг Шадар сайд өгсөн.

Тэгвэл энэ асуудлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж, шалгаж байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед хууль бусаар тендер зохион байгуулж, мөнгө завшсан талаарх гомдол УОК-т ирсэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалган албан тушаалтнуудтай холбоотой гэж үзээд АТГ-луу шилжүүлсэн” гэж мэдээлсэн юм. Мөн дотоодод халдвар тараах нөхцөл үүсгэсэн гэсэн хэргээг “Энхсаран” сувилалтай холбоотой 13 хүнийг яллагдагчаар татаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.