LIVE: Б.Баасанцогтын мөнгө шилжүүлсэн шүүгчийн шийдвэрээс болж хохирсон гэх иргэн мэдээлэл хийж байна

LIVE: Б.Баасанцогтын мөнгө шилжүүлсэн шүүгчийн шийдвэрээс болж хохирсон гэх иргэн мэдээлэл хийж байна

Өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлж байсан баримт ил болж олон нийтийн анхаарлыг татсан.

Тэгвэл яг одоо төрийн ордны гадна "Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх 11 шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон" иргэд мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тодруулбал, Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн шударга бус үйлдлээс болж тухайн иргэд нийт 8 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд тухайн хэрэг нь хоёр жил гаруй сунжирч байгаа талаар мэдээллээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ асуудлаар хүсэлт явуулж байгаа аж.