Х.Баттулга нэр дэвших эсэх асуудлыг УИХ, Улс төрийн намд нь үлдээгээд ЦЭЦ ЗУГТЧИХАВ

Х.Баттулга нэр дэвших эсэх асуудлыг УИХ, Улс төрийн намд нь үлдээгээд ЦЭЦ ЗУГТЧИХАВ

УИХ-ын гишүүн Т.Доржханд, МУИС-ийн багш н.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой хэмээн маргаан үүсгэсэн байдаг.

Тэдний зүгээс “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг тодотгосон юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго энэ асуудлаар маргаан үүсгэж, Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан.

Иймд өнөөдөр /2021.03.22/ Цэцийн Бага суудлын хуралдаан болж, энэ асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, Д.Солонгын маргаан үүсгэсэн тогтоолын хүчингүй болгосноор Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхгүй, Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал эцэслэгдээгүй, тодорхойгүй үлдэж байна гэж, news.mn сайт мэдээллээ.

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Дагаж мөрдөх журмын тухай хуулинд “өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дэвшиж болно эсвэл болохгүй” гэж тодорхой заагаагүй юм. Иймд Үндсэн хуулийн цэц “Т.Доржханд нарын гаргасан асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш” гэж үзсэн гэсэн үг. 

Товчхондоо, Үндсэн хуулийн цэц Х.Баттулга дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой юу гэсэн асуултаас зугтаж байна. Иймд дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах.  Эсвэл өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй хүнээ ирэх сонгуульд нэр дэвшүүлэх гэсэн улс төрийн намын өөрсдийн шийдэх асуудал болж байна.