Б.Хурцыг прокурорын “зарлан дуудах хуудас”-аар дуудахаар болжээ

Б.Хурцыг прокурорын “зарлан дуудах хуудас”-аар дуудахаар болжээ

“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатарын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн Н.Энхбаяр,  О.Цолмон нарын хасагдсан бичлэг болоод Шадар сайдын У.Хүрэлсүхтэй түүний утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. 

Иймд “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ТЕГ-т хандаж, тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа ийм “хариу” гарсан гэх мэдээлэл бий. Ингээд холбогдох хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлага бий болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй байна. Тиймээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гурав дахь удаагаа прокурорын зарлан дуудах хуудсаар дуудахаар болжээ.