0-12 насны хүүхэдтэй иргэдийг гэрээр ажиллуулахгүй байгаа нь 700 гаруй хүүхэд халдвар авахад нөлөөлсөн үү

0-12 насны хүүхэдтэй иргэдийг гэрээр ажиллуулахгүй байгаа нь 700 гаруй хүүхэд халдвар авахад нөлөөлсөн үү

Улсын онцгой комисс /УОК/ -ын энэ сарын 13 /2021.03.13/ -ны өдрийн хуралдаанаар “Нийслэл хотод халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төрийн байгууллагын ажилтан /иргэдэд үйлчлэх байгууллага тусгай дэглэмээр/ албан хаагчдын 30 хүртэл хувиар ажиллуулах, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх. 

Мөн “Төрийн болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага хуулийн этгээдэд ажилладаг 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох” гэсэн чиглэлийг Улсын онцгой комиссын гишүүд, агентлагийн дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга нарт өгсөн байдаг. 

Гэтэл УОК-ийн энэхүү шийдвэрийг төрийн болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага хуулийн этгээдүүдэд хэрэгжүүлэхгүй, үүнээс болж хүүхдүүд коронавирусийн халдвар авах нь нэмэгдэж байж болзошгүй байна. 

Учир нь 4652 хүн дотоодод халдвар авсны 700 гаруй хүүхэд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Иймд халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүүхэд байгаа нь УОК-ийн “0-12 насны хүүхэдтэй хүмүүсийг гэрээр ажиллах боломжоор ханга” гэсэн УОК-ын шийдвэр хэрэгжихгүй байгаа нь нөлөөлж байж болзошгүй байна. 

УОК-ын шийдвэр 2021.03.13