РЦНК-ийн урд талбайн ногоон байгууламжийг сүйтгэсэн гэх “Эдд Энд Эдд“ констракшны газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор болжээ

РЦНК-ийн урд талбайн ногоон байгууламжийг сүйтгэсэн гэх “Эдд Энд Эдд“ констракшны газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор болжээ

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр  РЦНК буюу (Оросын Шинжлэх Ухаан Соёлын төв)-ийн урд талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гарсантай зэрэгцэн Сингапур эзэмшигчтэй компани РЦНК-ийн орчимд авто замыг хааж хашаа татан, барилга барьсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийн ЭНД дарж уншина уу.

Тэгвэл Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татсан байсан.

Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн компанид албан тоот илгээжээ. Мөн оршин суугчдын төлөөлөл, гомдол гаргагч иргэн Ж.Энхбатад НМХГ-аас албан хариу өгчээ. Албан тоотод "Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгаж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нөхцөл тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 4 зүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Хүчингүй болгох захирамжийн төслийг боловсруулан НЗДТГ-т хянуулахаар өгсөн" гэжээ.