Согтууруулах ундаа хэрэглэсэн 46 настай эрэгтэй нүхэн жорлонд унасан байсныг алба хаагчид эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 22:58 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20 км зам туулан 23:29 цагт очиход иргэн А /46 настай, эрэгтэй/ хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2.5 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг аврах олс ашиглан эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.