Сүүлийн үед нийгмийн сүлжээнд “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг хил давж оргон зайлсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Тэгвэл энэ талаар тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын Korea national railway, Koreal компаниудтай танилцахаар томилолттой явж байна. Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннел барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна” гэжээ.