Батлан хамгаалахын төв архиваас 5 төрлийн лавлагааг И-Монголиа системд нэвтрүүллээ

Батлан хамгаалахын төв архиваас 5 төрлийн лавлагааг И-Монголиа системд нэвтрүүллээ

Батлан хамгаалахын Төв архив иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг хүлээн авахдаа биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр /2022.11.11/-өөс эхлэн 5 төрлийн лавлагааг цахимаар захиалга өгч, хүлээн авах боломжтой болжээ.

Үүнд:

  • Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951 – 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай;
  • Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харъяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа;
  • БХЯ-ны харъяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ;
  • 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940 – 1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай лавлагаа;

Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбар зэрэг үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайтад хандан авах боломжтой боллоо.

Үйлчилгээний алхам:

  • Иргэн тухай байгууллагын үйлчилгээ сонгох;
  •  Өөрийн нэвтрэх эрхээр тус системд нэвтрэх;
  • Авах үйлчилгээнд хүсэлт гаргах;
  •  Хүсэлт шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэхээр очсон үйлчилгээний хураамжийг  төлөх;
  • Шийдвэрлэгдсэн хүсэлтийг хүлээн авах;

Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхээс гадна зардал хэмнэх давуу талтай гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө