Голомт банк эрүүл мэндийн салбарт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, дижитал шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор ЭМЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар нар гарын үсэг зурж, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад банкнаас хамгийн таатай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр цалингийн зээл, орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан анхны “Эмч” цалингийн картыг шинээр нэвтрүүлж байна. Эдгээр цогц бүтээгдэхүүн, үйлчилгээ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудад бодит дэмжлэг болох бөгөөд өөрт ойрхон Голомт банкны аль ч салбараар үйлчлүүлж, хөнгөлөлттэй нөхцөлтэй дээрх үйлчилгээг авах боломжтой юм.
Голомт банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж, дэмжин ажилласаар ирсэн.
Цаашид ч эрүүл мэндийн салбар дахь дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, эмч, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Сайн сайхныг санхүүжүүлнэ