Дарханд амиа алдсан охидын эцэг, эх хандивын мөнгөөр эмнэлгүүдэд тоног, төхөөрөмж авч өгчээ

Дарханд амиа алдсан охидын эцэг, эх хандивын мөнгөөр эмнэлгүүдэд тоног, төхөөрөмж авч өгчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван охин  тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 06-ны өдөр гарсан билээ. Охидын аав Өмнөговь аймагт ажиллаад эзгүй, харин ээжийг нь хичээл амарсан ч цэцэрлэгийн эрхлэгч нь ой тэмдэглэх баярын концерт бэлтгэхээр дуудсан хойгуур охид амиа алдсан юм.

Суултуурын хоолой бөглөрснөөс паар хагарч, улмаас халуун ус асгарахдаа газарт байсан уртасгагч руу орж, охид тогонд цохиулж амиа алдсан. Талийгаач охидын араас Монголын олон мянган эцэг, эхчүүд гашуудаж, үрсээ алдсан аав ээжид туслах хандивын аяныг хүртэл зохион байгуулсан билээ. 

Тэгвэл, охидын аав, ээж болох Г.Чинбат, н.Алтанзул нар хандивын мөнгөөр Улаанбаатар хот ГССҮТ-ийн Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр бэлэглэжээ.




Өнөөдөр луу өдөр

56 минутын өмнө