“Моннис” ХХК-ийн хашаанаас гранат олдож, Зэвсэгт хүчний 084-р ангийнхан очиж аюулгүй болгожээ

“Моннис” ХХК-ийн хашаанаас гранат олдож, Зэвсэгт хүчний 084-р ангийнхан очиж аюулгүй болгожээ

Өчигдөр нийлэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Моннис” ХХК-ийн хашаанаас гранат олджээ.

Тодруулбал, 11.00 цагийн орчимд тус хашаанд “гранат байна” гэх нэгэн иргэний дуудлага цагдаагийн байгууллагад ирж, Зэвсэгт хүчний 084-р ангийн байлдааны зэвсэг аюулгүй болгох тасгийнхан очиж, аюулгүй болгосон байна. Албаныхан урьдчилсан байдлаар сургалтын зориулалттай гранат байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд ямар учраас уг гранат тус газарт байсан гэгчлэн холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.