Хүннүгийн үед хамаарах нэн эртний олдворуудыг худалдаалах гэж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Хүннүгийн үед хамаарах нэн эртний олдворуудыг худалдаалах гэж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Энэ сарын 17-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид Хүннүгийн үед хамаарах нэн эртний олдвор худалдаалах гэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Уг хэрэгт  иргэн А, Х, Д, А нарыг холбогдуулан Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тус этгээдүүд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон байж болзошгүй түүх, соёл, археологийн нэн эртний Хүннүгийн үед хамаарах “шилэн гүц”, “хаш тээг” зэрэг нэн эртний олдворыг хууль бусаар худалдан борлуулах гэж байжээ.

Эрүүгийн хуулийн 25.5.1 дэх хэсэгт “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 25.5.2 дох хэсэгт “Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус, тус заасан байдаг.

Мөрдөн шалгалтын явцад илрүүлсэн олдворууд