ГХЯ: Туркийн Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртсөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна

2022-11-14 11:28

"Истанбулд болсон халдлагад Монгол Улсын иргэн өртөөгүй" гэж ГХЯ-наас мэдэгдлээ

Истанбул хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан харамсалтай осол гарсан тухай бид мэдээлсэн. Дэлбэрэлт болсон Истикляль гудамжинд жуулчид ихээр үйлчлүүлдэг томоохон ресторан, дэлгүүрүүд олон байдаг. Тэгвэл ГХЯ-наас тус дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй талаар мэдээллээ.

2022-11-14 10:03

ГХЯ: Туркийн Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртсөн эсэхийг тодруулахаар ажиллаж байна

Истанбул хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан харамсалтай осол гарсан тухай бид мэдээлсэн. 

Дэлбэрэлт болсон Истикляль гудамжинд жуулчид ихээр үйлчлүүлдэг томоохон ресторан, дэлгүүрүүд олон байдаг. Иймд амиа алдсан болон дэлбэрэлтэд өртөж, шархадсан иргэдийн дунд монгол хүн байсан эсэхийг ГХЯ-наас тодруулахад, "Тодруулахаар ажиллаж байна. Одоогоор монгол хүн дэлбэрэлтэд өртсөн гэх мэдээлэл байхгүй байна" гэлээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө