Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны ерөнхий шүүгчээр Б.Зориг сонгогдлоо

Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны ерөнхий шүүгчээр Б.Зориг сонгогдлоо

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр олонхын саналаар шүүгч Баасанжавын Зориг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдлоо.