НӨАТ-ын сугалааны тохирлоор 100 мянган төгрөгөөс таван сая төгрөгийн 38 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны тохирлоор 100 мянган төгрөгөөс таван сая төгрөгийн 38 азтан тодорлоо

2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр /2022.11.16/ шууд явагдлаа.

Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэнээс 38,885 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/-35,121
  • 4 орон таарсан /40,000-100,000/-3,417
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/-305
  • 6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/-38
  • 7 орон таарсан /500,000-10 сая/-3
  • 8 орон таарсан-1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 48753050

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 32,265 азтан тодорлоо.

 




Өнөөдөр гахай өдөр

23 цагийн өмнө