Ховд аймгийн Булган боомтыг Байтаг хилийн боомттой холбох 95 км авто замыг 2025 онд ашиглалтад оруулахаар болжээ

Ховд аймгийн Булган боомтыг Байтаг хилийн боомттой холбох 95 км авто замыг 2025 онд ашиглалтад оруулахаар болжээ

Ховд аймгийн Булган боомтоос Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард хэрэгжүүлж эхэлсэн тус төслийг хэрэгжүүлснээр Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх юм. Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтойг Зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.