"THE HU" хамтлаг эх орондоо иржээ

"THE HU" хамтлаг эх орондоо иржээ

“THE HU” хамтлаг нэгдүгээр сарын 15-наас Европ тивийг зорин аялан тоглолтоо эхлүүлсэн билээ. Тэгвэл тус хамтлагийхан аялан тоглолтоо түр завсарлан өчигдөр /2020.02.18/ эх орондоо иржээ. Тэдний дараагийн тоглолт хоёрдугаар сарын 27-оос Малайзд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монголд түр амрахаар ирсэн байна.

Хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын орнууд, Их Британи, Хойд, болон Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгджээ.

2019 онд Европыг байлдан дагуулсан HU хамтлаг нийтдээ 13 оронд, 23 тоглолтоо хийсэн бөгөөд Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийжээ.