Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10 мянган амны хаалт оёж, үнэ төлбөргүй тараана

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10 мянган амны хаалт оёж, үнэ төлбөргүй тараана

Коронавирусийн халдварын тархалтын улмаас амны хаалтын хомстол манай орон төдийгүй, Азийн хэд хэдэн оронд үүсээд байгаа билээ. Монгол Улсад одоогоор халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа.

Иймд урьдчилсан сэргийлэх үүднээс Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10 мянган амны хаалт оёж, эмч эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байгаа юм байна.

Энэхүү маскыг цэвэр даавуун материалаар хийсэн учраас элдэв харшил өгөхгүй, амьсгалахад хүндрэл учруулахгүй мөн олон удаа угааж индүүдэн хэрэглэх боломжтой юм байна.